ЭМНЭЛГИЙН АЖИЛБАРЫН ҮЕИЙН СТРЕСС МЕНЕЖМЕНТ

Хавдартай гэсэн онош стресс үүсгэхээс гадна, хавдараас шалтгаалан өвчтөн олон удаа эмнэлгийн ажилбар хийлгэх шаардлагатай болдог нь сөрөг стрессийг улам нэмэгдүүлдэг гэж үздэг. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд ч олон эмчлүүлэгчид эмнэлгийн ажилбартай холбоотой сандрах эмгэг, сөрөг стресс, жижиг өрөөнд байх айдсын эмгэг зэргээс шалтгаалан хавдарын эмчилгээгээ бүрэн дуусгадаггүй гэж мэдээлдэг.

Иймээс өвчтөн аливаа сөрөг стресс үүсгэж болохуйц эмнэлгийн ажилбарт орохоос өмнө тайвшруулах арга техникийг хэрэглэж өөртөө итгэлтэй байж, өөрийн хяналтаа хадгалах нь чухал юм. Бидний дараагийн дурдах аргууд нь таныг аливаа эмнэлгийн ажилбарын үед стресс, сэтгэл түгшилтээс сэргийлж болох юм.

  • Амаа чийгшүүлэх – Амандаа балга ус хийн, залгихаасаа өмнө хэлэн дээрээ 10 секундын турш байлгасны дараа залгина. Та энэ үйлдлийг 3 удаа давтан хийснээр сөрөг стрессийн үед түгээмэл илэрдэг ам хатах зовиурыг багасгахад дэм болдог.
  • Стресс бөмбөг – Стресс бөмбөг, базах боломжтой зүйлсийг ажилбарын үед хэрэглэнэ. Ингэхдээ бөмбөгөө сайн базан, гараа удаан суллаж, амьсгалаа удаан тайван авч, гаргана. Бөмбөгөө базах бүртээ амьсгалаа удаан авч, гаргаж, 4 удаа давтан хийгээрэй.