Төрсний дараах сэтгэлзүйн хямрал буюу baby blue гэж юу вэ?
Төрсний дараах сэтгэлзүйн хямрал анхлан төрж буй эмэгтэйчүүдэд илүүтэйгээр илэрч, нийт төрсөн эмэгтэйчүүдийн 70-80 хувьд тохиолддог байна.
Төрсний дараах эхний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Сэтгэлзүйн хямрал нь ихэвчлэн төрсний дараах 4-5 өдрийн дараа эхлэх боловч хүндрэлтэй төрсөн эхчүүдэд эрт илэрч болно.
Сэтгэлзүйн хямрал нь14 хоногоос дээш хугацаанд үргэлжилвэл энэ нь төрсний дараах сэтгэл гутралын эхлэл байж болох юм.