Төрсний дараах солио гэж юу вэ?
Тодорхойлолт: Төрсний дараах 45 хоногийн дотор сэтгэцийн үйл ажиллагаа хямрахыг төрсний дараах солио гэж нэрлэдэг.
Тоо баримт:
- АНУ – ын мэдээлснээр 1000 орчим төрөлтөнд 1-2 тохиолддог гэж үздэг.
- Шалтгаан эмгэг жам, эмнэлзүйн талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн нэгдмэл ойлголт хараахан байхгүй байна.
- Төрсний дараах солио нь анхны төрөгч, хүндрэлтэй төрсөн, удамдаа сэтгэл хөдлөлийн эмгэгтэй эхчүүд илүүтэй өртөх эрсдэлтэй гэж үздэг.