Төрх үйлийн эмгэг гэж юу вэ?
Тодорхойлолт: Хүүхэд насанд 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, дэг журмыг зөрчих байдлаар удаа дараа төрх үйлийн өөрчлөлтүүд давтагдан илрэхийг хүүхэд насны төрх үйлийн эмгэг хэмээн үздэг.
Эрт үеийн илрэлүүд:
- Орон гэрээсээ дайжих, хичээл сургуулиа таслах
- Хий дэмий хэсүүчлэн тэнэх
- Сургууль буюу ажлаас хөндийрөх
- Гөжүүд зан гаргах
- Үл бүтэх этгээдүүдийн нийгэмд харш төрх үйлийг даган дуурайх зэрэг аминд аюултай адал явдалд орооцолдох
- Тамхи татах, архи уух, мансууруулах бодис хэрэглэх
- Бэлгийн амьдралд хэт эрт орох
- Хулгай дээрэм хийх зэрэг сахилга бат, ёс суртахууны болон эрх зүйн зөрчил гаргах зэрэг эрсдэлтэй зан үйл нь тухайн хүүхэд залуус ноцтой асуудалд орох магадлалтайг харуулж буй эрт үеийн илрэл юм.