АР ГЭРИЙНХЭНД (АСРАН ХАМГААЛАГЧ) ЗОРИУЛСАН СТРЕСС МЕНЕЖМЕНТ
Хэрвээ та хавдраар шаналж буй хайртай нэгнээ асардаг бол танд амрах цаг үргэлж гарахгүй байж болох ч та өөртөө заавал анхаарал тавих хэрэгтэй. Мөн стресс тайлах аргад суралцах нь маш их үр дүнтэй байдгийг санаарай.
Бэлтгэгдсэн байх – Хавдраар өвчилсөн хайртай дотны хүнээ асарч байхад хүнд хэцүү, сэтгэл өвтгөсөн цаг үе ирдэг. Энэ нь ч зайлшгүй юм. Энэ цаг үе ирэхэд та түгшиж, сэтгэлийн дарамттай хэцүү юм шиг санагдвал өөрийгөө тайвшруулахад туслах аргатай байх хэрэгтэй. Тодорхой арга, төлөвлөгөөтэй байх нь гэнэтийн хүчтэй сэтгэл хөдлөлийг удирдахад тус болох болно.
ХЭВЛИЙН АМЬСГАЛЫН ДАСГАЛ
НЭГ Өөртөө аль болох тухтай байрлалд нүдээ анин суугаарай ХОЁР Нэг гараа хэвлий дээрээ нөгөө гараа цээжин дээрээ тавиарай ГУРАВ ДӨРӨВ Амьсгалаа хамраараа буцаан гаргах ба таны хэвлий дээд тавьсан гар хөдөлж, цээжин дээр тавьсан гар хөдлөхгүй хэвээр байна. Дасгалын явцад та өөрийн амьсгал болон гаранд анхаарлаа төвлөрүүлээрэй. |
ТА ӨӨРТӨӨ ӨДӨР БҮР ЯДАЖ 30 МИНУТЫГ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Дараах зөвлөгөөг оролдоод үзээрэй.
- Амьсгалын дасгал хийх
- Тарни давтан хэлэх
- Нүдээ анин чимээгүй орчинд суух
- Тайвшруулах дасгал, ая, байгалийн чимээ сонсох
- Босч зогсоод бүх биеэ сунгах дасгал хийх
- Гадаа гарч алхах
- Гэр бүлийнхэн, дотны найзтайгаа утсаар ярих
Амьсгалын дасгалын олон төрөл байдаг ба та өөртөө хамгийн их тохирч байгаагаа үргэлжлүүлэн хийгээрэй.
Тусламж хүсэх – Хавдраар шаналж байгаа хайртай нэгнээ ганцаараа асарна байгаа хүмүүс “Хэрвээ би л асарч халамжлахгүй бол надаас өөр хүн байхгүй шүү дээ” гэж санаа зовдог байж болох юм. Гэвч таны гэр бүлийн бусад гишүүд, найз нөхөд чинь үргэлж танд туслахыг хүсч байдаг. Харин хэрхэн, яаж, ямар байдлаар тусалж чадахаа мэдэхгүй байж болох юм. Иймээс та тэдэнтэй холбоотой байж тусламж хүсч, заримдаа завсарлага авах хэрэгтэй.
Ар гэрийнхэнд зориулсан дэмжлэг – Хавдартай нэгнийг асран халамжилна гэдэг хүнийг ганцаардмал байдалд оруулж болдог. Хэдий тийм боловч асран хамгаалагчид ихэнх тохиолдолд тэдэнд өөрсдөд нь тусламж хэрэгтэй гэж боддоггүй. Гэвч та хайртай нэгнээ асарч халамжлахын тулд өөртөө ч ялгаагүй санаа тавих нь чухал юм. Иймээс та өөртэйгээ адилхан байдалд байгаа, энэ асуудлыг даваад гарсан хүмүүстэй харилцаж, санал бодлоо хуваалцах хэрэгтэй.