Нялх үе 0-18 сар |
Биеийн хөгжил |
Нялх хүүхдийн эд эрхтэн мэдрэхүй хөдөлгөөний аппарат эхлэлийн үе шатандаа байдаг учраас хооллох дулаан байх зэрэг биеийн болон биологийн хэрэгцээгээ хангахад бусдын асрамжийг шаардана. |
Сэтгэлзүйн байдал |
Түүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээ нь бусдад хайрлуулж асрамжлуулахад оршино. |
Нийгмийн байдал
Үр дүн: |
Нялх хүүхэдтэйгээ симбиоз харилцаатай байдаг. Өөрөөр хэлбэл эх нь нярайг хооллож, түүний сэтгэл хөдлөл биологийн хэрэгцээг хангаж байна.
Нөгөө талаас нялх хүүхэд эхээрээ тэжээлгэж хараат байдалтай байдаг. Цаашдаа эх болон орчин тойрноосоо тусдаа бие хүн гэдгээ мэдэрч эхэлдэг. Итгэх хандлагатай болдог. |
Бага нас 18 сараас 3 нас |
Биеийн хөгжил |
Хүүхэд явах, ярих чадвартай болдог. Мөн өөрийн шээх, баах үйлдлийг хянаж чаддаг болно. |
Сэтгэлзүйн байдал |
Шинэ чадварыг эзэмшсэнээр эцэг, эхийнхээ зааврыг дагах болдог. Мөн түүний хүссэн хэрэгцээ хангагдаагүй тохиолдлыг ч тэсвэрлэх чадвартай болно. |
Нийгмийн байдал |
Бие дааж хөдлөх чадвартай болсноор орчин тойрныг нээж, шинжиж эхлэх боловч, түүнийг аюулгүй байдлын үүднээс тодорхой хязгаар тогтоох шаардлагатай. Мөн хүүхдэд тодорхой хэмжээгээр өөрийгөө хянах шаардлага тавигдана. |
Үр дүн: |
Өөрийгөө хянах, бие даасань орчноосоо тусдаа байгааг ухамсарлаж, өөртөө итгэх чадвартай болдог. |
Сургуулийн өмнөх үе 3-6 нас |
Биеийн хөгжил |
Өөрийн бэлэг эрхтэний талаар тодорхой ойлголттой болох, түүнийг өдөөсөн, сэтгэл хөдөлгөсөн зүйлд
хариу өгөх чадвартай гэдгээ мэднэ. |
Сэтгэлзүйн байдал |
Эрэгтэй хүүхэд эхэндээ ээждээ ааваас илүү хайрлуулах гэж өрсөлдөн аавдаа дургүйцэх сэтгэгдэл төрнө. Харин эмэгтэй хүүхэд ээжийгээ өрсөлдөгч гэдгээр хүлээн авч түүнд дургүйцэх сэтгэгдэл төрнө. |
Нийгмийн байдал |
Гэр бүлийн харилцаанд хүүхэд, түүний эцэг эх оролцоно.Эцэг эх нь тэр бүр наалдаад байхаа аажимдаа болино.Хүүхэд өөрийн эсрэг хүйсийн эцэг, эхийг мөрөөдөх сэтгэл бүтэлгүй байгааг ойлгож, эротик хүслээ больж, эрэгтэй хүүхэд аав шигээ, эмэгтэй хүүхэд ээж шигээ байхыг хичээнэ. |
Үр дүн: |
Ямар хүйстэй болохыг ойлгож, дараах асуултанд хариулж чаддаг болно.
Эрэгтэй \ эмэгтэй хүнд биеийн ямар шинж тэмдэг байдаг вэ?
Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүн ямар үүрэгтэй байдаг вэ? |
Хүүхэд насны хожуу үе 6-11 нас |
Биеийн хөгжил |
Цаашдын өсөлт хөгжил явагдах боловч бэлгийн сонирхол буюу идэвхи удаан явагдана. |
Сэтгэлзүйн байдал |
Ижил хүйсийн хүүхдүүдтэй хамт байх, тэдгээрийн дунд хүлээн зөвшөөрөгдөж үерхэх мэдрэмж төрнө. Охидууд охидтойгоо, хөвгүүд хөвгүүдтэйгээ хамт байна. |
Нийгмийн байдал |
Хүүхэд сургуульд орж, түүний өмнө шинэ шаардлага гарч ирнэ. Хүрсэн амжилтаа дүгнэн бодож тэрээр бусадтай харьцахад цаг их зарцуулна. Мөн тэрээр орчин тойрныхоо талаар их зүйлийг сурч оюун санаа нь хурдацтай хөгжинө. |
Үр дүн: |
Улам бүр хичээнгүй шургуу болж өөрийнхөө хийсэн зүйлээр бахархах мэдрэмж хөгждөг. |
Өсвөр үе 12-17 нас |
Биеийн хөгжил |
Дууны өнгө өөрчлөгдөх, өсөлт хурдсах, хөх ургах зэрэг бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрч цаашдаа бэлгийн бойжилт явагдана. |
Сэтгэлзүйн байдал |
Эцэг эхээсээ тусдаа бие даасан байдалтай болохын төлөө тэмцэл явагдана, эсрэг хүйсний хүнтэй ойр дотны харилцаа тогтоох чадавхитай болно, сэтгэл хөдлөлөө илүү сайн хянах чадвартай болно. |
Нийгмийн байдал |
Эцэг эхийн хамаарлаас гарч, тусдаа бие даасан байдалтай болохын төлөө тэмцэх явцдаа тэдний номлол, зан үйлийн стандартыг эсэргүүцэн үе тэнгийнхний зан үйлийг дагах буюу түүндээ захирагдах хандлагатай болно. Мөн эсрэг хүйсний хүнд татагдаж, ойр дотны харилцаа тогтоох эрмэлзэлтэй болно. |
Үр дүн: |
Эцэг эхээсээ тусдаа бие даасан байдалтай байх, ямар хүсэнд хамаарагдаж байгаагаа ухамсарлах, сэтгэл хөдлөлөө хянах зэрэг чадвар нь улам бүр төлөвшинө. |
Залуу үе 18-21 нас |
Биеийн хөгжил |
Бэлгийн бойжилт явагдана. |
Сэтгэлзүйн байдал |
Бие хүн болон нийгмийн хооронд, нийгмийн стандарт, дүрэм журмыг хүлээн авах эсэх талаар тэмцэл явагдана. |
Нийгмийн байдал |
Насанд хүрсэн хүний амьдралд орох нь нийгмийн стандарт, дүрэм журман дээр үндэслэн тодорхой үүрэг, хариуцлага, зан үйлтэй байхыг шаардана. |
Үр дүн: |
Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэдэрнэ.Тэрчлэн нийгэм хамт олныхоо нэг хэсэг нь болохоо мэдэрч эхлэнэ. |