СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?
Стрессийг мэдрэх нь хүний хамгийн түгээмэл туршлагын нэг билээ. Хүн амьдралынхаа хугацаанд тодорхой үйл явдалд стрессийг мэдэрдэг хэдий ч хүн бүр өөр өөр байдлаар хүлээж авдаг байна. Ихэнх хүмүүс СТРЕСС гэсэн үгийг хэрэглэхдээ сөрөг үйл явдлаас шалтгаалсан дарамттай нөхцөлд хэрэглэдэг. Стресс хүний амьдралд зайлшгүй байх зүйл бөгөөд харин бид түүнийг удирдан зохицуулах хэрэгтэй.