СТРЕССИЙГ УДИРДАХ, БУУРУУЛАХ ЕРӨНХИЙ АРГУУД

Стрессийг багасгах нь – Зарим төрлийн сөрөг стрессээс урьдчилан сэргийлж, зайлсхийж болдог. Та жижиг, энгийн өөрчлөлтийг өөртөө хийснээр стрессийн хэмжээг бууруулж чадна.
Цагийн хуваариа зохицууулах Та өдөр тутмын үйл ажиллагаа, товлосон уулзалтуудаа цахим хуанли, ухаалаг утас эсвэл дэвтэр ашиглан хөтлөөрэй. Цагийн хувиараа төлөвлөхдөө тухайн үйл ажиллагаанд зарцуулах, нэг ажлаас нөгөөд шилжихэд хангалттай хугацаа тавиарай. Нэг долоо хоног, эсвэл нэг өдөрт хэт олон ажил төлөвлөхөөс зайлсхийх хэрэгтэй.
Өөрийн хязгаарыг мэддэг байх Хэрвээ танд хангалттай цаг байхгүй, танд таалагдахгүй, сонирхолгүй санагдвал эелдэгээр ҮГҮЙ гэж хэлээрэй. Та ажил дээрээ сайн дураар элдэв ажил төсөлд оролцож, ажлаа зохицуулахад төвөгтэй байдал үүсгэхгүй байвал зохино. Хэрвээ танд ҮГҮЙ гэж хэлэхэд хэцүү байвал, би оролцох боломжгүй байгаа учир оронд нь ямар нэг зүйл хийж болох эсэхийг асууж болох юм.
Тусламж хүсэх Гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө тусламж хүсээрэй. Та дэлгүүр явах, эмчид үзүүлэхээр эмнэлэгт хүргүүлэх, хоол бэлтгэх, гэрийн тэжээвэр амьтнаа асрах, хүүхдээ сургуулиас авахуулах зэрэгт тусламж хүсч болох юм.
Үйл ажиллагааг эрэмбэлж, жижиг хэсгүүдэд хуваах Ажил, гэрийн ажил гээд өдөр бүр хийдэг зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Үүний дараа өөртөө заавал хийх ёстой чухал, ач холбогдолтой байдлаар нь хийх ажлаа эрэмбэлэнэ. Аливаа нэгэн ажлыг хийхдээ жижиг хэсгүүдэд хуваавал танд хялбар байхаас гадна таныг дарамттай байдалд оруулахгүй байх болно.
Санхүүгийн асуудалд тусламж авах Та санхүүгийн асуудал, хавдартай холбоотой эрүүл мэндийн даатгалын зөвлөх, хавдрын нийгмийн ажилтантай ярилцаарай.
Стрессийг удирдах нь – Та өөрийнхөө амьдралд стрессийг бууруулж чадсан ч, стрессээс бүрэн зайлсхийж чадахгүй. Хэдий тийм боловч стрессийг даван туулах, тайвшрах арга замууд байсаар байдаг.
Гадаа агаарт цагийг өнгөрүүлэх Та гадаа гарч, цэцэрлэгт хүрээлэн, байгальтай газар очин, нарны гэрэл, цэвэр агаарт байгалийн чимээг сонсоорой.
Нийгмийн үйл ажиллагаанд оролцох Гэр бүл, найз нөхөдтэйгээ нийгмийн үйл ажиллагаанд оролцох цаг гаргаарай. Энэ нь танд өөрийн сэтгэл санаа, мэдрэмжээ хуваалцахад сайхан боломж байх болно.
Хоол ундаа сайн идэх Таны эрүүл хоолны дэглэм нь өдөр тутмын стресс үүсгэгч хүчин зүйлтэй тулгарахад илүү их эрч хүчийг өгнө.
Хангалттай нойр авах Нойр нь хүнийг биеийг эрүүл байлгаж, эдгэрэхэд тусалдаг билээ. Та шөнө бүр 7 болон түүнээс дээш цаг унтахыг хичээгээрэй. Өдрийн цагаар дуг хийх нь ч мөн тусална. Хэрвээ танд ямар нэг нойрны асуудал байвал өөрийн эмчтэй ярилцаж, нойргүйдлээ зохицуулах хэрэгтэй.
Өдөр бүр амрах цаг гаргах Та цаг заваараа ном унших, телевиз үзэх, цэцэг арчлах, хөгжим сонсох зэрэг дуртай зүйлсээ хийгээрэй.
Дуртай зүйлээ хийх Инээх нь сөрөг стрессийг бууруулдаг. Иймээс та амьдралдаа аз жаргал, баяр хөөр авчрах хөгжилтэй зүйлсийг ч мөн хийгээрэй.
Сэтгэл засалчтай ярилцах Та сэтгэл зовоосон асуудлынхаа талаар мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч эмчтэй ярилцаарай.
Дэмжих бүлэгт хамрагдах Дэмжих бүлгийн уулзалтанд хамрагдах нь та өөртэйгээ ижил хавдраар шаналж буй хүмүүстэй өөрийн мэдрэмж, айдсын тухай хуваалцах, ярилцах боломжийг олгодог.
Шашны байгууллагад очих Шашин, сүсэг бишрэлтэй холбоотой хамт олны үйл ажиллагаа, үйлчилгээнд хамрагдах нь танд сэтгэл түгшилт, айдас, стрессийн бууруулахад тусалж болох юм.
Тэмдэглэл хөтлөх Та өөрийнхөө амьдралд тохиолдсон үйл явдал, стрессийг тухай өөрт төрж буй мэдрэмжээ илэрхийлэн хувийн тэмдэглэл бичих нь тустай байдаг.