ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ ХЭРХЭН ТУСАЛЖ ЧАДАХ ВЭ?

Орчин үед интернет, технологийн хэрэглээ ихсэхийн хирээр хүмүүс ухаалаг утас, цахим хуудсаар дамжуулан өөрсдийн стрессээ зохицуулах боломжтой болсон билээ. Бидний дараагийн дурдах цахим хуудас, ухаалаг утасны апликейшнууд нь өвчтөнийг стрессээ анагаах, сэтгэл хөдлөлийн болон практикийн асуудлуудад туслалцаа авах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд туслах юм.

American Institute of Stress – Америкийн стрессийн хүрээлэн нь ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд стресстэй холбоотой бүхий л мэдээлийг өгдөг. Мөн стрессийн тухай хийгдэж буй судалгаанууд болон хүний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж болох тухай блогийг унших боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар аваарай. www.stress.org

Breathe2Relax – Гар утсанд зориулсан стресс менежментийн апликейшн. Амьсгалын дасгалын зааврын хамт байршуулсан тул та ганцаараа бие даан хийх боломжтой юм.

Calm – Гар утсанд зориулсан бясалгал хийхэд зориулсан апликейшн. Өдөр тутмын 10 минутын бясалгалын хөтөлбөр, амьсгалын дасгал, тайвшруулах хөгжим, байгалийн чимээ зэргийг багтаасан байдаг.

CareZone – Өвчтөнд эмчилгээг нь сануулах, эмчилгээний төлөвлөгөөний тухай тэмдэглэл хөтлөх, эм уух хугацаа, эмчид үзүүлэх хуваарь зэргийг хөтлөх боломж олгодог гар утсанд зориулсан апликейшн.

Create to Heal – Сүүлийн 5 жилийн хугацаанд хавдартай өвчтөнүүдийн хамгийн ихээр хэрэглэж буй гар утсанд зориулсан апликейшн бөгөөд бясалгал, тайвшруулах хөгжим, бусад урлагийн төрлийн багтаасан байдаг.

Relaxation Videos – Та интернетээр стресс бууруулахад туслах олон төрлийн дүрс бичлэгийг үзэж болох юм. (Далайн давалгаа, усны чимээ, шувуудын жиргээ, бясалгал, тайвшруулах иог гэх мэт) Мөн та өөрийн сонирхлын дагуу сонирхолтой дүрс бичлэг үзэх нь таныг тайвшрахад туслах болно.

Smiling Mind – Сүүлийн жилүүдэд эрэлт ихтэй сэтгэлзүйчдийн бүтээсэн гар утсанд зориулсан бясалгал болон амьдралын тэнцвэрийг хадгалахад тусалж болохуйц апликейшн юм.

The Center for Stress and Anxiety Management Blog – Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан сэтгэл түгшилт, стрессийг даван туулахад чиглэгдсэн олон төрлийн мэдээллээр хангадаг цахим хуудас. www.csamsandiego.com/blog