Амиа хорлох үзэгдэл нь манай улсын хувьд төдийгүй дэлхийн олон орон нийгэм, эдийн засгийн болон сэтгэц, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Амиа хорлох үйлдэл: хэн нэгэн санаатайгаар, төлөвлөж өөрийн амь насыг хохироосон төрх үйл юм.

Амиа хорлох оролдлого: хэн нэгэн санаатайгаар өөрийн амь насыг хохироохоор хийсэн үйлдэл юм.

Амиа хорлох бодол: тухайн хүнд үхэх зурс хийсэн бодлоос эхлээд өдөр бүр үхэх тухай улигт бодол төрөх хүртэл тодорхой хугацааны турш үргэлжилдэг үйл явц.

Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож нас бардаг буюу жил бүр 800000 хүн амиа хорлож нас бардаг ба түүнээс 20 дахин хүн амиа хорлох оролдлого хийж байна. Үүнээс ойролцоогоор 4 сая өсвөр насныхан амиа хорлох оролдлогыг жил бүр хийж байна. Амиа хорлолт нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын хоёрдахь үндсэн шалтгаан болсоор байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2018 оны статистик мэдээгээр нийт нас баралтын 2.8%-ийг амиа хорлосон тохиолдол эзэлж, жил бүр 450 орчим хүн амиа хорлож нас барсан бөгөөд залуучуудын нас баралтын тэргүүлэх 3 шалтгааны нэг болж байна.

Хүйсийн харьцаагаар авч үзвэл бага дунд орлоготой орнуудад эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 1.6:1 байдаг бол манай улсад хийгдсэн УЕПГ-ын 2012-2016 онд хийсэн суурь судалгаагаар хүйсийн харьцаа 5.2:1 байсан. Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаанд охид, хөвгүүдийн хүйсийн харьцаа 1.5:1 амиа хорлох талаар бодож байсан гэсэн үр дүн гарсан.

Шалтгаан

  1. Сэтгэцийн эмгэгүүд
  • Сэтгэл гутрал
  • Сэтгэл гутрал, хөөрлийн эмгэг (хоёр туйлт эмгэг)
  • Архинд донтох эмгэг
  • Мөрийцөх дон
  • Мансуурах, сэтгэц нөлөөт эм бодист донтох эмгэг
  1. Сэтгэл зүйн хүчин зүйлс
  • Хайртай дотны нэгнээ алдах
  • Бэлгийн хүчирхийлэл
  • Гэр бүлийн тогтворгүй байдал, ганцаардал
  • Стресс тайлах чадварт суралцаагүй байх
  • Хүн хоорондын харилцааны зөрчлүүд
  • Ялгаварлан гадуурхал
  1. Нийгмийн хүчин зүйлс
  • Улс төр нийгмийн тогтворгүй байдал
  • Нийгэм эдийн засгийн хямрал
  • Ажилгүйдэл, ядуурал
  1. Эрүүл мэндийн хүчин зүйлс
  • Архаг өвдөлт
  • Хорт хавдар
  • ХДХВ-ийн халдвар
  1. Биологийн хүчин зүйлс
  • Удамд сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл гутрал, амиа хорлох үйлдэл бүхий хүн байх
  • Цаг улирлын хүчин зүйлс
  1. Бусад хүчин зүйлс
  • Мэдээллийн хэрэгслийн нөлөө

Нөлөөлөх хүчин зүйлс

Сэтгэлзүйн хүчин зүйлс Үхэл хагацал
Ажилгүйдэл, ядуурал
Гэр бүлийн тулгамдсан асуудал
Ганцаардал
Биеийн эмгэг Архаг өвчин
Халдварт өвчин
Архи, мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ
Эмийн бодис Дааврын эм
Жирэмслэлтээс хамгаалах эм
Н2 блакатор
Бусад хүчин зүйлс Удамшил
Хүүхэд төрүүлэх
Цэвэршилт
Улирал солигдох
Шилжилт хөдөлгөөн

Ангилал

  • Өөрийгөө бусдад дарамт болж байна гэж ярих
  • Амьдрах ямар ч шалтгаан алга гэж хэлэх
  • Баригдсан, хүлээст орсон мэт мэдрэмж төрөх
  • Тэсвэрлэшгүй өвдөлт мэдрэх
  • Өөрийнхөө тухай үргэлж сөрөг зүйл ярих
  • Ирээдүйд итгэл найдвараа алдах
  • Үхлийн тухай үе үе дурсах
  • Архи, мансууруулах бодисын хэрэглээ ихсэх
  • Найз нөхөд, гэр бүлийхнээсээ өөрийгөө тусгаарлах, харилцаагаа таслах
  • Нойр багасах эсвэл хэт их унтах
  • Өөрийнхөө үнэ цэнтэй зүйлсийг бусдад бэлэглэх, тараах
  • Нийгмийн, олон нийтийн үйл ажиллагаанд оролцохоо болих
  • Хүмүүст баяртай гэж хэлэхээр зочилж очих, утсаар ярих
  • Эрүүл мэндэд эрсдэлтэй зүйлд оролцох
  • Өөрийгөө гэмтээх, гараа зүсэх

Сэтгэлзүйн хувьд тогтворгүй, уур уцаартай, сэтгэлээр унасан, айж түгшсэн, бүх зүйлд идэвх сонирхолгүй, хуучнаасаа нэг л өөр болсон юм шиг санагдвал:

  • та түүнтэй сэтгэл зовоож байгаа, хэцүү зүйлсийнх нь тухай ярилцах
  • хэрвээ амиа хорлох бодол, төлөвлөгөө, урд нь оролдлого хийж байсан тухайгаа хэлвэл:
  • ганцааранг нь хэзээ ч бүү орхи
  • өөрийгөө гэмтээж болох зүйлсийг холдуул
  • шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад нь туслах
  • сэтгэл гутрах эмгэгтэй бол эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай.

АМИА ХОРЛОХ ТУХАЙ ЯРИЛЦАХ, АСУУХ НЬ АМИА ХОРЛОХ ҮЙЛДЭЛД ХҮРГЭХГҮЙ, ХАРИН Ч ХЭН НЭГНИЙ АМЬДРАЛЫГ АВАРНА.

Амиа хорлолтыг үнэлэх асуумж

1. Танд хэзээ нэгэн цагт амиа хорлох бодол төрж байсан уу?

  • Тийм
  • Үгүй

2. Та хэзээ нэгэн цагт амиа хорлох төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх алхам хийж байсан уу?

  • Тийм
  • Үгүй

3. Та хэзээ нэгэн цагт амиа хорлох оролдлого, үйлдэл хийж байсан уу?

  • Тийм
  • Үгүй

Хэрэв дээрх 3 асуултын аль нэгэнд ТИЙМ гэж хариулвал ЭРСДЭЛТЭЙ гэж үзэн сэтгэцийн эмчид хандах сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай.

ТА ГАНЦААРАА БИШ, ТҮР ХҮЛЭЭ, ДАХИН НЭГ БОД, НАЙДВАР ҮРГЭЛЖ БАЙДАГ.