Нойр гэдэг нь шинжлэх ухааны хэлээр мэдрэлийн тогтолцооны амралт ажээ. Нойрсох үед мэдрэлийн эсүүд идэвхтэй ажиллахаа больж хамгаалах саатлын байдалд шилждэг.
Оросын нэрт сэтгэлзүйч, эрдэмтэн И.П.Павлов “Унтах гэдэг нь өдрийнхөө ажилд ядарч туйлдсандаа муужран унахыг хэлэх бус, уураг тархины мэдрэлийн олон сая эсүүдийг үхэхээс аварч, бүх бие махбодийг хэт цочрол, мэдрэлийн ядаргаанаас хамгаалж байгаа явдал юм” хэмээн тодорхойлжээ.
Хүний нойрны хэрэгцээ тухайн хүний наснаас шалтгаалан харилцан адилгүй байдаг.
- Сая төрсөн нярай- 22-23 цаг
- 2-4 насны хүүхэд-дунджаар 15-16 цаг
- 4-7 насны хүүхэд-дунджаар 11-12 цаг
- 8-10 насны хүүхэд-10-11 цаг
- 11-12 насны хүүхэд- 10 цаг
- 13-14 насны хүүхэд -9.5 цаг
- 15-16 насны хүүхэд -9 цаг
- 17-18 насны хүүхэд -8.5 цаг
- Насанд хүрсэн хүмүүс- 7-8 цаг
- Хөгшид 5-7 цаг унтахад л хангалттай аж.