Жирэмсний үеийн сэтгэлзүйн өөрчлөлт гэж юу вэ?
Жирэмсэн байх үе нь эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан цаг мөчүүдийн нэг юм. Жирэмсэн болсон гэдгээ мэдсэн үеэс эхлэн таны амьдрал бүхэлдээ ирээдүйн төрөх хүүхдэдээ зориулагддаг.
Танд магадгүй доорх бодлууд төрж болох юм…
- Би зөв үедээ хүүхэд төрүүлэх гэж байна уу?
- Бид сайн эцэг эх болж чадах болов уу?
- Бид хүүхэдтэй болоход бэлэн байна уу?
- Би өөрөөрөө төрж чадах болов уу?
- Би эрүүл хүүхэдтэй болох болов уу?
- Миний нөхөр сайн аав болж чадах болов уу?
Хэдий тийм боловч өдөр бүхэн шинэ зүйлд суралцаж, таны амьдрал магадгүй илүү сонирхолтой болох юм. Зарим үед аз жаргал, баяр баясгалангаар бялхаж байхад, өөр нэг өдөр санаа зовсон, түгшсэн, урам хугарах мэдрэмж танд төрж болох юм. Ямар үед зөв, ямар тохиолдолд буруу гэсэн дүгнэлт өгөх нь өрөөсгөл байдаг. Учир нь тухайн үеийн нөхцөл байдлаас ямар ч сэтгэл хөдлөл хүнд үүсч болдог.