Дэлхийн эрүүл мэндийн тойм* хуудсанд нийтлэгдсэн “ Сэтгэл гутрал хөгжиж байгаа орнуудад” нийтлэлд сэтгэл гутрах эмгэгийн тархалтыг дараах байдлаар харуулжээ.
*The Yale Global Health Review, Max Fisher, Washington Post, 2015
Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны тайлангаас 2013 оны тайлангаас харахад Монгол улсад сэтгэл гутрал 6% – ийн тархалттай байна.
- Ихэнхи хүмүүс уйтгарлаж гунигласан мэдрэмжээ бусдад илэрхийлэхдээ “ сэтгэл гутрал” хэмээх үгийг хэрэглэдэг.
- Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм.
- Уйтгар гуниг нь харьцангуй богино хугацаагаар үргэлжлээд ихэнхдээ хар аяндаа арилдаг хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм.
- Гэхдээ хувь хүний өдөр тутмын үйл ажиллагаа нь хэвийн байдаг.
- Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг эмгэг нь түр зуур уйтгарлаж, гуниглах мэдрэмжээс ялгаатай юм.
- Сэтгэлийн гутрал гуниг нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог.
- Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, Харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм.
- Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болдог.