Хооллох дурын эмгэгүүд
- Мэдрэлийн гаралтай хоолноос татгалзах эмгэг буюу Анорекси невроза
- Мэдрэлийн хомхой буюу Булеми невроза
- Хэт идэх эмгэг буюу Binge eating
- Бусад эмгэгүүд гэж ангилж үздэг.
Олон хүүхдүүдэд ялангуяа шилжилтийн насны үедээ “Би хүмүүст ямар харагдаж байгаа бол?”, “Миний бие хэвийн болов уу” гэх зэргээр өөрийгөө бусадтай харьцуулан бодож эхэлдэг. Судалгаагаанаас харахад 10 настай охидын 81 хувь нь таргалах вий гэсэн айдастай, 1-3 р ангийн охидын 42 хувь нь одоо байгаагаасаа илүү туранхай болохыг хүсдэг гэжээ.
Анорексиа нь 11-13 насанд эхэлж охидод илүүтэй тохиолддог байна. Ийм эмгэгтэй хүүхдүүд жин нэмэгдэх вий гэсэн их хэмжээний айдаст автан, өөрийн биеийн жин болон биеийн хэлбэрийг байгаагаас нь хэтрүүлэн үнэлсэнээр асуудал эхэлдэг байна.
АНУ-д 100 хүүхэд тутмын 1-2 нь анорексиагаар өвчилж байна. Хүүхдүүд эмгэгийн эхэн үедээ энэ байдлаа эцэг эхээсээ сайн нууж чаддаг бөгөөд эцэх эхчүүд энэ талаар хангалттай мэдлэггүй байдаг учир тэр болгон эмчид хандахгүй явсаар өвчин хүндэрсэн хойно нь мэдэх тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь жин хасахаар хоол сойх, дасгал сургууль хийх, спортоор хичээллэхээс тэс өөр ойлголт юм. Эмчлэхэд төвөгтэй, заавал мэргэжлийн сэтгэцийн эмч, хоолзүйч, сэтгэл засалч нарын тусламжтайгаар удаан хугацааны эмчилгээний дүнд эдгэрэлд хүрдэг зэргийг анхаарах хэрэгтэй.
Анорекси 3 үе шатаар явагдана.
Одоог хүртэл шалтгаан тодорхойгүй боловч сэтгэлзүйн, удамшлын, нийгмийн, гэр бүлийн таарамжгүй байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Судлаачид жинг тогтмол барих, жин хасах шаардлагатай спортын төрлүүд (гимнастик, баллет, уран гулгалт) нь анорексиа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болох юм гэжээ.
Мөн сүүлийн жилүүдэд анорексиа ихээр нэмэгдэж байгаа шалтгаан нь алдартай кино жүжигчид, дуучдыг хэт шүтэн биширч тэдэнтэй адилхан болох зорилгоор хоолны дэглэмийг идэвхтэй барьж, эрэгтэй хүүхдүүд булчингийн масс нэмэх зорилгоор эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь анорексиад хүргэх томоохон шалтгаан болж байна гэж тодорхойлжээ.
Эцэг эхчүүд доорхи шинжүүд хүүхдэд тань илэрч байгаа эсэхийг үргэлж анхаарч байх хэрэгтэй.