Дотоод шалтгаантай, удамзүйн хувьд холбоотой, архаг явцтай, солиорлын шинжээр илэрдэг сэтгэцийн хүнд эмгэгийг шизофрени гэж нэрлэдэг.
Солио гэдэг нь хүрээлэн байгаа бодит үзэгдэл юмсыг зөв тусгах хийгээд танин мэдэх чадвараа алдаж, тэдгээрийг буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгаж, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай байдлаар хүлээн авч, буруу ойлгосноор өөрийн үйлдлийн зөв бурууг цэгнэх, биеэ нийгмийн хэм хэмжээнд тохируулан авч явах чадвараа алдахыг хэлнэ.