ДЭМБ – ийн 2017 оны тайлангаас харахад:

  • Сэтгэл гутрал нь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг төдийгүй хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг тэргүүлэх шалтгааны нэг юм.
  • Дэлхий даяар нийт 300 сая орчим хүн сэтгэл гутралын улмаас шаналж, цаашилбал амиа хорлолтонд хүргэдэг хэдий ч эмчилгээнд үр дүнтэй гэжээ.
  • Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байна.

Тархалт

Дэлхийн эрүүл мэндийн тойм* хуудсанд нийтлэгдсэн “ Сэтгэл гутрал хөгжиж байгаа орнуудад” нийтлэлд сэтгэл гутрах эмгэгийн тархалтыг дараах байдлаар харуулжээ.

*The Yale Global Health Review, Max Fisher, Washington Post, 2015

 Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны тайлангаас 2013 оны тайлангаас харахад Монгол улсад сэтгэл гутрал 6% – ийн тархалттай байна.

  • Ихэнхи хүмүүс уйтгарлаж гунигласан мэдрэмжээ бусдад илэрхийлэхдээ “ сэтгэл гутрал” хэмээх үгийг хэрэглэдэг.
  • Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийн нэг юм.
  • Уйтгар гуниг нь харьцангуй богино хугацаагаар үргэлжлээд ихэнхдээ хар аяндаа арилдаг хүний амьдралд тохиолдох хэвийн бөгөөд түр зуурын хариу урвал юм.
  • Гэхдээ хувь хүний өдөр тутмын үйл ажиллагаа нь хэвийн байдаг.
  • Сэтгэл гутрал гэж нэрлэгддэг эмгэг нь түр зуур уйтгарлаж, гуниглах мэдрэмжээс ялгаатай юм.
  • Сэтгэлийн гутрал гуниг нь 2 долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилбэл сэтгэл гутралын эмгэгт хүргэж болдог.
  • Сэтгэл гутрал нь залхуу, сул дорой гэсэн үг биш, Харин энэ нь даралт ихсэх, чихрийн шижин, үе мөчний өвчинтэй адил эмчилгээ шаардлагатай өвчин юм.
  • Энэ нь аль ч насны хүмүүст тохиолдож болдог.

Нөлөөлөх хүчин зүйлс

Сэтгэлзүйн хүчин зүйлс Үхэл хагацал
Ажилгүйдэл, ядуурал
Гэр бүлийн тулгамдсан асуудал
Ганцаардал
Биеийн эмгэг Архаг өвчин
Халдварт өвчин
Архи, мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хэрэглээ
Эмийн бодис Дааврын эм
Жирэмслэлтээс хамгаалах эм
Н2 блакатор
Бусад хүчин зүйлс Удамшил
Хүүхэд төрүүлэх
Цэвэршилт
Улирал солигдох
Шилжилт хөдөлгөөн

Ангилал

  1. Дахилтаар нь:
  • Сэтгэл гутрах тохиол
  • Дахилтат сэтгэл гутрах эмгэг
  1. Хэлбэлзлээр нь:
  • Өглөөний хэв шинжит
  • Оройны хэв шинжит
  1. Зэргээр нь:
  • Хөнгөн
  • Дунд
  • Гүнзгий
  1. Бие махбодийн талаас:
  • Биеийн шинж тэмдэгтэй
  • Биеийн шинж тэмдэггүй
  1. Солиорлын байдлаар:
  • Солиорлын шинж тэмдэгтэй
  • Солиорлын шинж тэмдэггүй

Сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдгүүд

  • Сэтгэцийн талаас
    – Гуньж гутрах, ирээдүйгээ гутранги бодлоор төсөөлөх
    – Амьдралын баяр баясгалан үгүй болох
    – Сэтгэл бухимдаж, уур уцаартай болох
    – Ганцаардах, бүх зүйлд сонирхолгүй, идэвхгүй байдлаар хандах
    – Хүсэж сонирхдог зүйлдээ дургүй, таашаал авдаггүй болох
    – Анхаарал төвлөрөхгүй байх, идэвхи сонирхолгүй болох
    – Өөрийгөө буруутгаж дорд үзэх
    – Амьдрал утгагүй юм шиг санагдах, ингэж амьдрах ч гэж дээ гэж бодогдох
    – Нойргүйдэх, өнгөц нойртой болох, хар дарах
  • Биеийн талаас
    – Амархан ядрах, бие сульдах
    – Зүрх дэлсэх, өтгөн хатах, арьс хуурайших
    – Хоолны дур буурах, биеийн жин буурах
    – Тодорхой шалтгаангүй бие өвдөж шаналах
    – Толгой өвдөх, толгой эргэх
    – Ходоод гэдэсний хямрал
    – Бэлгийн дур буурах, үгүй болох
    – Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал, сарын тэмдэг өвдөлттэй ирэх
    – Цусны даралт хэлбэлзэх

Сэтгэл гутралын үед та өөрөө юу хийх ёстой вэ?

  • Хэрэв та муу мэдээ сонсох амьдралдаа сэтгэл ханахгүй байвал түүнийгээ дотроо бүү хадгал, ойр дотны хүндээ ярихыг хичээ
  • Хэт хэцүү зорилго урдаа бүү тавь
  • Ямар нэг зүйл хий дасгал хийхээр гадагшаа гар, явган алхаж, спортоор хичээллээрэй
  • Стресс тайлах энгийн ур чадварт суралцаарай
  • Өөрийгөө идэвхижүүлэх, сэтгэлийн таашаал өгөхүйц дуртай зүйлээ хийх
  • Сөрөг бодол анхаарлаа төвлөрүүлэхгүй байхаар бусад зүйлд оролцох
  • Нийгэм хамт олны харилцаанд орохыг эрмэлзэх
  • Хамт олон, гэр бүлийн доторх стрессийг аль болох бууруулах
  • Хэдий юм идэх сонирхолгүй байсан ч гэсэн чанартай сайн хоол идэх гэж хичээгээрэй
  • Согтууруулах ундаанаас аль болох татгалзаарай. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч цаашлаад архины хэрэглээг ихэсгэж архинд донтох эмгэгийн суурийг тавьж, архи уусны маргааш сэтгэл гутрал улам гүнзгийрдэгийг санаарай,,,

Танд дээрх шинжүүд удаан хугацаагаар/14 хоногоос дээш/ байнга, тогтвортой илэрч байвал сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

PHQ-9 сэтгэл гутралыг илрүүлэх сорил

  1. Хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бус эсвэл идэвхи сонирхол буурах
  2. Мэдрэмж буурч, сэтгэлээр унах, итгэл найдвар тасрах
  3. Орой унтахад бэрхшээлтэй эсвэл хэт их нойрсох
  4. Ядрах эсвэл эрч хүчээ алдсан мэт мэдрэмж төрөх
  5. Хоолны дуршил буурах эсвэл хэт идэх
  6. Өөрийгөө муугаар бодож, бүтэлгүй мэт санаж, өөртөө болон гэр бүлдээ гонсойх
  7. Ямар нэг зүйлд анхаарал төвлөрүүлэхэд бэрхшээлтэй байх (ном унших, телевиз үзэх гэх мэт)
  8. Бусад хүмүүс таныг хөдлөх эсвэл ярихдаа маш удаан байна гэж анхааруулж байсан. Эсвэл ердийн байдгаасаа илүүтэй тайван бус, нэг газраа эргэлдэн, тогтворгүй байх
  9. Өөрийгөө гэмтээх эсвэл ингэж амьдрахаар үхсэн нь дээр гэж боддог эсэх

Асуулт бүр:

  • Огт үгүй – 0
  • Заримдаа – 1
  • Ихэнхдээ – 2
  • Үргэлж, өдөр бүр – 3

Нийт сорилын оноо:

0-9 бол сэтгэл гутралгүй

10 ба түүнээс дээш бол сэтгэл гутралтай байж болзошгүй гэж үзнэ.