Тамхины сөрөг нөлөө

 

Тамхи гэж юу вэ? Татах буюу үнэрлэж хэрэглэхэд зориулсан, никотин агуулсан сэтгэц идэвхит бодисыг тамхи гэдэг.Тамхи нь хүний биед хортой донтуулагч бодисуудын багц юм.

Дэлхийн хүн амыг өвчлөл, нас баралтад хүргэж буй хүчин зүйлсийн нэг нь тамхидалт юм. Энэ нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн голлох шалтгаануудын нэг юм. Тамхины утаа нь хүний эрүүл мэндэд хортой 4000 гаруй төрлийн хортой нэгдлийг агуулдаг бөгөөд тэдгээрээс багаар бодоход 43 орчим хувь нь хорт хавдрыг үүсгэдэг байна.

ДЭМБ-аас дэлхий дээр 1,3 тэрбум тамхичид, тамхидалттай холбоотой өвчлөлийн улмаас жил тутам 6 сая орчим хүн нас барж, энэ тоо нь 2030 он гэхэд 10 саяд хүрэхийг тооцоолсон гаргажээ. Эдгээрийн 70 орчим хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдохыг анхааруулсан байна.

  • Тамхины бохь–Зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Өдөрт дунджаар 20 ш тамхи татдаг хүн 1 жилд 1 аяга тамхины бохийг уушгиндаа хуримтлуулдаг байна. Үүний ихэнхи нь уушгинд үлдэн уушгийг харлуулж, уушигны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Тамхины бохь нь тамхи татдаг хүний хуруу, шүдийг шарлуулж, нүүрний өнгийг харлуулан, турж эцэхэд хүргэдэг.
  • Никотин-Энэ нь тамхинд агуулагдах хүчтэй мансууруулагч бодис бөгөөд донтуулах үйлчилгээтэй.Тамхи татахгүй хэсэгхэн байхад хүний бие махбод, сэтгэл санаа болон сэтгэхүй түүнийг нэхэж шаарддаг болдог.
  • Нүүрс хүчлийн хий–Тамхины шаталтын үед үүсдэг бодис юм. Машины утаанд агуулагддаг ба үхэлд хүргэдэг хий юм.

Тоо баримтууд:

  • Тамхи жил бүр 7 сая гаруй хүнийг үхэлд хүргэж байна.
  • Нийт нас барж буй хүмүүсийн 12% нь 30-аас доош насныхан байна.
  • Тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчлөл, нас баралтанд зарцуулж буй зардал 1.4 триллион доллар байна.
  • Монгол Улсын хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж, тэдгээрийн 32 хувь нь 30-70 насныхныг хамран цагаас эрт нас барж байна.
  • Судалгаанаас үзэхэд, хүн амын 27.1 хувь, 2 эрэгтэй тутмын нэг (49.1) нь тамхи хэрэглэдэг ба хүн амын дунд тамхины хэрэглээ буурахгүй, тогтвортой түвшинд байна.
  • Тамхи хэрэглэдэг 5 хүн тутмын 4 (91.7%) нь өдөр бүр тамхи татаж байна.
  • Тамхины хэрэглээний хувьд хот суурин газрын эмэгтэйчүүд илүүтэй хэрэглэж байна.
  • Түүнчлэн гэрийн орчинд 10 хүн тутмын дөрөв (40.9%) нь, ажлын байрандаа 10 хүн тутмын хоёр (25.5%) нь дам тамхидалтад өртөж байгаа байна.
  • Оюутан залуус (12-17 нас)-ын 22% тамхи татдаг
  • 4% нь 14 наснаасаа өмнө тамхи татаж үзжээ.

Хор уршиг:

  • Тамхи нь хүүхдийн хувийн ариун цэвэрт нөлөөлнө.
  • Тамхины үнэр нь тамхичны амьсгалаас болон үснээс нь үргэлж үнэртдэг.
  • Тамхины бохины улмаас шүд, хуруун дээр толбо тогтоно.
  • Нүд, ам, хоолой, уушигны салстыг цочроож хорсгоно.
  • Судас нарийсгаж нүүрийг үрчлээтүүлнэ.
  • Никотин тархины эд эсийн бодисын солилцоог алдагдуулна.
  • Амархан ханиад хүрч, ханиалгадаг болно.
  • Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ багасна.
  • Хүний биемахбодын дархлаа, хамгаалах чадварыг доройтуулдаг бөгөөд өвчин эсэргүүцэх чадваргүй болгон амьсгалын замын өвчин үүсгэн, хорт хавдарыг бий болгоно.
  • Тархинд цус харвалт
  • Зүрх судасны өвчлөлүүд, зүрхний шигдээс
  • Уушиг тэлэгдэх өвчин
  • Ходоодны шархлаа
  • Арьс хуурайшиж өнгө нь алдагдаж үрчийнэ.

Тамхинаас гарахын ач холбогдол:

  • Никотины хэмжээ багасна
  • Нүүрсхүчлийн хэмжээ багасна
  • Цусны даралт буурна
  • Амьсгал сайжирна
  • Үрэвсэл багасна
  • Дасгал хийхэд хялбар болно
  • Уушгины ажиллагаа сайжирна
  • Хорт хавдар ба зүрх судасны өвчлөл буурна
  • Давсагны хорт хавдар
  • Үргүйдэл, бэлгийн сулрал
  • Захын эрхтний /гар, хөлийн/ судасны өвчин зэрэг өвчин эмгэгт хүргэнэ.
  • Тамхи хүний насыг 11-20 жилээр богиносгодог.

Тамхи хүний тархины үйл ажиллагаанд нөлөөлөх нь:

  • Ой тогтоолтын чадварыг 4%-иар, оюуны үйлдлийг 5.5%-иар бууруулдаг.
  • Амархан ядарна.
  • Цочромтгой болно.
  • Толгой өвдөнө.
  • Нойронд муудах
  • Уур уцаартай болно.

Дам тамхидалт:

Тамхины утаанд байдаг хор нь тамхичны эргэн тойрны хүмүүсийг хордуулаад зогсохгүй дэргэд нь байдаг амьтдыг хүртэл хордуулдаг болох нь судалгаагаар нотлогджээ. Орчны утаанд никотин болон тамхины бохь нь 2 дахин илүү байдаг. Учир нь энэ утаа ямар ч шүүлтүүрээр шүүгддэггүй. Магадгүй чи өөрөө тамхи татдаггүй ч гэсэн чиний ойр орчимд хүмүүс тамхи татахад чи тэдний тамхины утаагаар амьсгалах болно.

Дам тамхидалт гэдэг нь өөрийн хүсэл зорилгоос үл хамааран, бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлнэ. Тамхины найрлаганд байдаг хорт бодис, тэр тусмаа өмөн буюу хорт хавдар үүсгэгчийн ихэнхи хэсэг нь орчны агаарт тархаж идэвхгүй тамхичинд шууд нөлөөлнө.Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисоор амьсгалдаг.

Яагаад өсвөр насныхан тамхи хэрэглэдэг вэ?

  • Өсвөр насны зарим хүүхдүүд тамхи татах нь тэднийг том хүн болгодог гэж итгэдэг. Зарим нь өөрийгөө өсвөр насандаа байгаа ч гэсэн өөрийгөө хүүхэд биш том хүн болоход бэлэн болсон гэж боддог.
  • Тамхи татах нь илүү гоё дэгжин, орчин үеийн, биеэ даасан байдалтай харагдуулдаг гэж боддог.
  • Зарим хүүхдүүд тамхийг турших маягаар татдаг. Энэ нь тийм ч таатай бус зүйл гэдгийг мэдэрдэг.
  • Бусдын дарамт шахалтаас болж тамхи татдаг.
  • Бусадтайгаа адилхан байх ёстой гэсэн буруу ойлголтоосоо болж татдаг.

Тамхинд ямар сэтгэцийн онцлогтой хүүхдүүд илүү өртдөг вэ?

  • Бусдад уруу татагдамтгай
  • Бусдын нөлөөлөлд автамтгай
  • Гомдомтгой
  • Дэмий тэнэдэг
  • Залхуу хойрго
  • Аймхай, хулчгар
  • Өөрийгөө хянаж чаддаггүй
  • Өөнтөгч, хэрүүлч, дураараа зантай хүүхдүүд
  • Аливаа зүйлд хөндий хүйтэн сэтгэлээр ханддаг хүүхдүүд өртөх магадлал их байдаг.

Тамхинаас гарахын ач холбогдол:

  • Никотины хэмжээ багасна.
  • Нүүрсхүчлийн хэмжээ багасна.
  • Цусны даралт буурна.
  • Амьсгал сайжирна.
  • Үрэвсэл багасна.
  • Дасгал хийхэд хялбар болно.
  • Уушгины ажиллагаа сайжирна.
  • Үрэвсэл багасна.
  • Дасгал хийхэд хялбар болно.
  • Хорт хавдар ба зүрх судасны өвчлөл буурна.

Тамхинаас гарах зөвлөгөө:

  1. Зарлах
    Тамхинаас гарсан гэж өөртөө байнга хэлэх
  2. Зайлсхийх
    10 минут хүлээ. Шунан хүсэх байдал эхний 3-5 минут л үргэлжилнэ.
  3. Зөв амьсгалах
    2-3 удаа гүн амьсгалахад л та тайвширна
  4. Зөвхөн шингэн уу
    Цэвэр ус бага багаар шимж уу.
  5. Завгүй байх
    Өөр зүйл хийх, алхах, бохь зажлах, шүршүүрт орох гэх мэт.
  6. Залбирах
    Дотоод сэтгэлээсээ тусламж хүсээрэй.

Хэрэв та тамхинаас гарахад бэлэн биш байвал яах вэ?

Учир нь тамхинд донтох эмгэгтэй хүмүүс голдуу тамхинаас гарахад бэлэн биш байдаг. Та магадгүй тамхинаас гарах хүсэлгүй эсвэл тамхиа зогсоож чадна гэдэгтээ итгэлгүй байж болно. Энэ тохиолдолд та дараах 5 асуултыг өөрөөсөө асууж үзэж болох юм.

  1. Relevant (Хамаарал) Тамхинаас гарах нь танд хамаатай зүйл мөн үү? Та юу гэж бодож байна?
  2. Risks (Эрсдэл) Тамхи татсанаар үүсэх ямар эрсдэлүүдийг та мэдэх вэ?
  3. Rewards (Урамшуулал) Тамхинаас гарвал танд хавдар үүсэх эрсдэлд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна?
  4. Roadblocks (Саад бэрхшээл) Тамхинаас гарахад юу танд илүү их бэрхшээлтэй байна вэ?
  5. Repeat (Давтах) Та өөрийн бодол санаа өөрчлөгдсөн эсэхийг дахин нэг шалгаад үзээрэй.

 

Хэрэв тамхинаас гарах хүсэлтэй байвал мэргэжлийн эмчид хандан никотин орлуулах эмчилгээг (Nicotine Replacement Therapy) хийлгээрэй.

 

Таны гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье!